Тавигдах шаардлага:
- 2015 оны 2 дугаар сард шинэчилсэн батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-д заасны дагуу урьд нь бүртгэлтэй байсан болон шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж байгууллага нь “ЧӨЛӨӨТ БҮС” тодотголтой бүртгэлийн гэрчилгээтэй байх.
- Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд байх. /ЧБ байгуулсан байх/
- Тамхин бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлт гаргуулсан байх.
- Худалдаа, үйлчилгээний газарт эрүүл ахуйн зохистой дадал, дотоод хяналтыг нэвтрүүлж хэвшсэн байх.
- Худалдааны газар нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5021:2007” стандартад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх.
- Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг байх.
- Үйл ажиллагаа тогтвортой явуулж татвар, санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж байгаа эсэх.
- Худалдаа, үйлчилгээний газар нь гадна талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэг, камер байгуулсан байх. /MNS6423:2013 стандартын дагуу/.
- Сүүлийн 2 жилийн дотор хууль тогтоомж болон тусгай зөвшөөрөлд заагдсан шаардлагыг зөрчсөн үйл ажиллагааг явуулаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Албан тоот: /Эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа зэргийг тодорхой дурдах/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. /Чөлөөт бүс тодотголтой/
- Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд байх. /Чөлөөт бүс тодотголтой/
- Тамхины нэр төрөл, гарал үүслийг харуулсан мэдээлэл.
- “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар.
- Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно тохижилт аюулгүй байдлыг хангасныг харуулсан фото зураг.
- Цагдаагийн хэлтсээс MNS6423:2013 стандартын шаардлага хангасан хяналтын камертай гэсэн тодорхойлолт.
- Тамхин бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлт гаргуулсан байх.
- Дотоод хяналт шалгалтын журмын хуулбар. /ААН байгууллагын Захирлын батласан/
- Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг талаарх тодорхойлолт Үндэсний Татварын Албанаас авах эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
- Сүүлийн 1 жил “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тавьсан шаардлагыг хэрхэн хангаж ажилласан талаар тайлан бичиж өгөх.
- Онцгой байдлын газраас галын дүгнэлт гаргуулах.
- Ажлын байрны дүгнэлт гаргуулах.
- Кассын машинтай байх.
Жич: Хэрэв “Чөлөөт бүсийн тухай хууль” –ын 12.4 дахь заалт /Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээд нь бусад хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болох бөгөөд чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авна/ дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллах гэрээгээ тусгай зөвшөөрөл хүсэхээс өмнө доод тал нь 2 жилээр байгуулах.