АЛСЫН ХАРАА
Олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан, байгаль орчинд ээлтэй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хөгжүүлж, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
ҮНЭТ ЗҮЙЛС
Ёс зүй: Хүнлэг, үнэнч, шударга, сахилга баттай, бусдыг хүндэлдэг, ёс суртахуунтай байх
Манлайлал, санаачилга: Манлайлагч, эрэлхийлэгч, шинийг санаачлагч, хөгжүүлэгч, бүтээлч байх;
Хариуцлага: Үүргээ бүрэн ухамсарлаж, хуулиа дээдэлдэг, хичээнгүй, нягт нямбай, ажлын зохин байгуулалт, цаг хуваарилалт сайн байх;
Мэргэшсэн: Мэдлэг, ур чадвар эзэмшсэн, дадлага туршлагатай, өрсөлдөх болон дасан зохицох чадвартай, өндөр бүтээмжтэй байх;
Бие даасан, ил тод: Хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, сонирхлын зөрчлөөс ангид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч болон байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос өмнө тавин хараат бусаар үйл ажиллагаа явуулах;
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
1.Чөлөөт бүсийн стратегийн зорилтыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, бодлого боловсруулах, удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2. Чөлөөт бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, чөлөөт бүсэд газар ашиглуулахтай холбогдсон харилцааг зохион байгуулах;
3. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чөлөөт бүсийн болон холбогдох бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн эрх зүйн акт, гэрээ журам, төсөл хөтөлбөрийг хянах, хяналт-шинжилгээ, аудит хийх, чөлөөт бүсийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, тэднийг авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх;
4. Чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлаар гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх;
5. Чөлөөт бүсийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн, аж ахуйн үйл ажиллагаа, хөрөнгө, төсвийг үр ашигтай зарцуулж, чөлөөт бүсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих;
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Чөлөөт бүсийн үйл ажиллагааны стратегийн зорилго тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:
Чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангах бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
Аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалтын үр ашиг, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх;
Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран ажиллах;
Салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх;
Үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд:
Чөлөөт бүсийн төлөвлөлтийн хүрээнд газар ашиглуулах ажлыг зохион байгуулах, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах;
Чөлөөт бүсийн дэд бүтцийн хүчин чадалд суурилагдсан бүтээн байгуулалтын ажилд шаардагдах техникийн нөхцөл болон архитектор төлөвлөлтийн даалгавар, төслийн санал боловсруулж батлуулах;
Чөлөөт бүсийг орчин үеийн өндөр технологитой дэд бүтцийн эх үүсвэрийн нэгдсэн дулаан хангамж, цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуургын байгууламжийг цогцоор нь шийдвэрлэх;
Үйлдвэрлэл, үйлчилгээний ил тод байдал, тэдгээрийн зарчим, стандартууд болон байгаль орчинд халгүй дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд:
Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүнг нэгтгэн дүгнэх, тайлагнах;
Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх явцад эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаар хяналт-шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж гаргах;
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлын мөрөөр дотоодын хяналт, шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх;
Дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийн мэдээ, тайланг гаргах.
Үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг сурталчлах, холбогдох санал гаргах, дэмжлэг үзүүлэх;
Салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх, найдвартай ажиллагааг хангах;
Хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд болон олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлийн үндэслэлийг боловсруулах, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, хэрэгжилтийг хангах;
Салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан бэлтгэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах.
Үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд:
Чөлөөт бүсийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн зохион байгуулах, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах;
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлтэй холбоотой хураамж төлбөр тооцоог зохих журмын дагуу бүрдүүлэх, тайлагнах;
Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, тоног төхөөрөмж, худалдан авах үйл ажиллагаа болон төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах;
Чөлөөт бүсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын, хяналтыг үнэн зөв гүйцэтгэх.
Чөлөөт бүсийн үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, бүтцийн нэгжүүд болон ажилтнуудын жилийн гүйцэтгэлийн төлөлөгөөг боловсруулан ажиллана.
- бохирдуулсан тохиолдолд авах арга хэмжээг таниулж, холбогдох журмаар зохицуулах;
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/  +97651261430
 
 
  
  
  
    
  
  
   
                 
                 
                
              



 
         
      




 
               
               
                