МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 10
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг 1 дүгээр, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын 6, 7 дугаар хавсралтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ