МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 291
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолд дор дурдсан агуулга бүхий 4 дүгээр хавсралт нэмсүгэй:
Засгийн газрын 1997 оны 152 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮД, ЦАГААННУУРЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН
1 ГА ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ (төгрөгөөр)
№ | Чөлөөт бүсийн нэр | 1 га газрын суурь үнэлгээ (төгрөг) (газар ашиглалтын зориулалтаар) | |
Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ | Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл | ||
1 | Алтанбулаг | 120,000,000.0 | 80,000,000.0 |
2 | Замын-Үүд | 150,000,000.0 | 120,000,000.0 |
3 | Цагааннуур | 20,000,000.0 | 14,000,000.0 |
2. Чөлөөт бүсийн 1 га газрын төлбөрийн хязгаарыг түүний суурь үнэлгээний 1,0 хувь байхаар тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “З дугаар хавсралтын ёсоор” гэсний дараа ““Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралтын ёсоор” гэж нэмж, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Барилга, хот байгуулалтын сайд Д.ЦОГТБААТАР