"Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахимжуулах ажлын хүрээнд ажлын хэсэг 2025 оны 1 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.Уулзалтад Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч Н.Баяржаргал, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Өнөболд, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.Тус уулзалтаар "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцлоо.