
Монгол Улс эртний Хархорум хотыг сэргээн байгуулж, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх томоохон төслийг эхлүүлээд байна. Үүнд Туркийн технологид суурилсан үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулах, эдийн засгийн тусгай бүсүүдэд цогц үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой байна.БНТУ-ын Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан хоёр улсын төрийн тэргүүн нарын байгуулсан Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд Хархорум хотын төсөл, төмөр замын дэд бүтэц, арьс ширний салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэлээ. Тиймээс эдгээр төслүүдийн талаар нарийвчлан судалж, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхэд үргэлж нээлттэй байхаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








