БНСУ-ын Засгийн газраас хөгжиж буй улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монголын чөлөөт бүсүүдийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг дэмжих” төслийг зургаан сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Тус төслийн хаалтын үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн яам, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур”, Хөшгийн хөндийн чөлөөт бүсүүдийн төлөөллүүд болон БНСУ-ын (KSP) хөтөлбөрийн зөвлөхүүд оролцов.
Тус төслийн багаас дараах зөвлөмжийг санал болгосон. Үүнд :
- Тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, үйл ажиллагаагаа тодорхой болгох.
- Тэргүүний дэвшилтэт технологийг оруулж зах зээлд нэвтрүүлэх.
- Гадаадын хөрөнгө оруулалттай компанид зориулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж. гадны хөрөнгө оруулагчдыг татах
- Экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж, чөлөөт худалдааны гэрээг ашиглах
- Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах
Алтанбулаг чөлөөт бүсэд хөнгөн үйлдвэрлэл, экспорт импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, мэдээлэл технологийн чиглэлээр, хөдөө аж ахуйд суурилсан цогц үйлдвэрлэл /HUB/ хөгжүүлэхэд үр ашигтай ажиллах боломж байгаа тухай арга зүйн зөвлөгөө өгсөн.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА