Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Алтанбулаг чөлөөт бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцлаа.
Тус уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хөгжлийн төв, Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба болон Инженер геодези ХХК, Идеал групп ХХК-ийн төлөөлөл оролцсон.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, ойрын хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх, мөн чөлөөт бүсийн ажлыг сайжруулахад шаардлагатай зарим ажлуудыг улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах чиглэлээр холбогдох талуудад үүрэг даалгавар өгч, хамтран ажиллах асуудлуудыг тус тус хэлэлцсэн.
Эх сурвалж http://med.gov.mn/