Өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч О.Анхбаяр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.Уулзалтын үеэр:Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудлууд, Хууль эрх зүйн орчинд хийгдэж буй нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга,Хөрөнгө оруулагчдын санал, хүсэлт, шийдлийн гарцууд зэрэг чухал асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, харилцан санал солилцов.Энэхүү уулзалт нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж,бизнесийн орчныг сайжруулах, илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.Алтанбулаг чөлөөт бүс нь хөрөнгө оруулагчдынхаа санал, хэрэгцээнд тулгуурлан бодлогоо уялдуулж, хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хөгжлийн төлөө – Хамтын шийдэл



Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








