Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.Тус арга хэмжээнд Алтанбулаг чөлөөт бүс оролцож, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн чиглэл, онцлог давуу талаа олон нийтэд танилцуулна.Мөн иргэдийн санал, зөвлөгөөг сонсох, мэдээлэл зөвлөгөө өгөх, үйлчилгээг нэг дороос хүргэхээс гадна сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээнүүд зохион байгуулагдана.Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
#АлтанбулагЧөлөөтБүс #НээлттэйХаалганыӨдөрлөг #АлбаСурталчлахӨдөрлөг

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








