2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд ажиллан, хамт олонд цусны донорын үйл ажиллагааг зохион байгууллаа.Энэ үеэр тус байгууллагын хамт олон сайн дурын үндсэн дээр идэвхтэй оролцож, цусаа хандивлан хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээ зориуллаа.Энэхүү арга хэмжээ нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, яаралтай тусламж шаардлагатай иргэдийн амь насыг аврахад бодит хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой юм.Цусаа хандивлана гэдэг нь бусдын амь насыг аврах хамгийн үнэтэй, ариун үйлсийн нэг билээ. Иймд иргэн бүр энэхүү сайн үйлсэд нэгдэж, донор болохыг уриалж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








