Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл” байгуулагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “Мэргэжлийн холбоодын зөвлөлийн анхдугаар форум”-ыг зохион байгууллаа.
Уг форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ :
- Чөлөөт бүсүүдийнхээ хөгжлийг урагшлуулах, түргэн шуурхай ашиглалтанд оруулж жигдрүүлэх, боомтуудын тоог нэмэх Замын-Үүд, Алтанбулагын чөлөөт бүсүүдийг энэ ондоо багтааж үйл ажиллагааг жигдрүүлж эрчимжүүлэх.
- ЕвроАзийг холбосон худалдааны сувгийг бий болгохыг зорьж байна хэмээн онцоллоо.
Тус форумд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.