Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү форумд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл идэвхтэй оролцлоо.
Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.