МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр | Улаанбаатар хот |
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө байгуулагдсан чөлөөт бүсийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсанд тооцно.
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлснээр өмнө нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан чөлөөт бүсийн газар нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтэс,Гэрээ эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Намуун
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








