Монгол улс “Алтанбулаг” чөлөөт бүсийг анх удаа 2014 оны 6 дугаар сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийж байнгын дэглэмд шилжүүлсэн.”Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж улсын төсөвт тодорхой хувь оруулсан. 2015.02.12-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдлаа. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль батлагдсанаар хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, худалдааны урсгалыг дэмжих, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тухайн бүсэд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтаар хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх, чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах, улмаар бизнесийн таатай орчныг бий болгоход чухал алхам болж байна.