Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан өнгөрсөн онд ОХУ-ын Москва хотноо болж байсан бол энэ удаагийн 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. (2025.12.19)Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааны протоколд гарын үсэг зурлаа.Мөн Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, ОХУ-ын Спортын яам хоорондын 2026-2028 оны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








