XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн босгон дээр Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны зарим албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 12 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, энгэрээ мялаалаа.
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрдөө тогтвортой үр бүтээлтэй ажилласан нэр бүхий албан хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.





Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








