Монгол улсад чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэл, төлөвлөлтийг зохистой шийдэхтэй холбогдуулан Засгийн газар болон чиглэлийн яамны ажлын хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгох явдал байлаа.
Манай орны хувьд чөлөөт бүс гэдэг ойлголт цоо шинэ зүйл гэдэг утгаараа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, чөлөөт бүсийг барьж байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, зохих хуулийг боловсронгуй болгох, холбогдох дүрэм журмыг нягтлан төгөлдөржүүлэхэд Захирагчийн ажлын албыг байгуулах нь нэн чухал байв.
Иймд Засгийн газрын 2002 оны 227 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтцийг Тамгын газар, Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтэс, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс, Худалдаа, бизнес, хамтын ажиллагааны хэлтэс, төсөв, санхүүгийн хэлтэс, мэргэжлийн хяналтын алба, татварын тасагтай байхаар бүтэц орон тоог батлав.
Чөлөөт бүсийн тухай” хуулийг 2002 онд боловсруулж батлахад, чөлөөт бүсийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулан менежментийг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба хэрэгжүүлэх үзэл баримтлалыг мөрдөж энэ хүрээнд чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм.
Засгийн газрын 2003 оны 55 дугаар тогтоолоор "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд барих барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн болон “Алтанбулаг” сумын Ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөг боловсруулахаас ажлаа эхлүүлсэн юм.
Энэ ажлыг 2003 онд ”Мипс” ХХК, “Идеал групп” ХХК-ын түншлэл хамтран боловсруулж, Алтанбулаг сумын Ерөнхий төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн ИТХ баталж, чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлэн Үйлдвэр худалдааны яаманд хүлээлгэн өгсөн.
ЗГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 126 тоот тогтоолоор "Алтанбулаг", "Замын-үүд", "Цагааннуур" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.
2015 онд "Чөлөөт бүсийн тухай" хууль шинэчлэгдэн мөрдөгдөж байна.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн дагуу “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридор, “Бүс ба Зам”төслийн хүрээнд Монгол улсын холбогдох яам, газрууд болон ОХУ-ын төлөөлөгчийн газар, Хиагт боомтын удирдлагуудтай “Алтанбулаг” чөлөөт бүсээс ОХУ-руу орох гарц нээх, чөлөөт бүсээр транзит тээврийг дайран өнгөрүүлэх, аялал жуулчлалын бүс, хамтарсан логистикийн төв байгуулах талаар хамтран ажиллаж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 20, 21, 22 дугаар комиссын хуралдааны протоколд “Алтанбулаг” чөлөөт бүсийн талаарх саналуудыг тусгаж ирсэн.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ ХОЛБООТОЙ
ГАРСАН ХУУЛЬ, ТОГТООМЖУУД
Монгол улсын хуулЬ
- 2002 оны 06 дугаар сарын 22-ний өдөр “Чөлөөт бүсийн тухай” хуулийг батлав. Энэ хуулийн зорилт нь чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2002 оны 06 дугаар сарын 22-ний өдөр “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай” хуулийг баталлаа.
Энэ хуулийн зорилт нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их хурлын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийг шинэчлэн батлав.
2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан.
Монгол Улсын Их хурлын тогтоол
- 1995 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар тогтоол,
“Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг батлав
- 2002 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 38 дугаар тогтоол,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 500 га газарт “Алтанбулаг“ худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэв.
- 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоол,
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг өөрчлөн баталсан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зааг тогтоох тухай” Улсын их хурлын 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүйд тооцов.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол
- 1995 оны 12 дугаарсарын04-ний өдрийн 87 дугаар тогтоолоор “Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал”-ыг батлав.
- 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоол,
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны цалингийн сан, бүтэц, орон тоо, чөлөөт бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог батлав.
- 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тогтоол,
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд барих барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.
- 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар тогтоол,
Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-ын хоёрдугаар хэсэгт “4. ”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс” гэж нэмэлт оруулав.
- 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоол,
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн газрын нэг гектарын жилийн төлбөрийн дээд хязгаар 3.2 /гурван сая хоёр зуун мянга/ сая, доод хязгаар 2.4 /хоёр сая дөрвөн зуун мянга/ сая төгрөгөөр тогтоов.
- 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоол
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээг нийт дүнгийн 5 хувиар тогтоов.
- 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар тогтоол
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн зорчих, оршин суух журам”-ыг батлав.
- 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоол
Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Чөлөөт бүсийн зөвлөл байгуулах тухай
- 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоол
Энэ тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг батлаж өгсөн.
- 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай тогтоол. Энэ тогтоол гарсанаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолын “худалдааны” гэснийг хассан.
- 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаар тогтоол.
Энэ тогтоолоор Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.
- 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 291 дүгээр тогтоол.
Энэ тогтоолоор чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээг баталсан.
- 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар тогтоол.
Чөлөөт бүсүүдийн харуул хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай
- 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоол.
Энэ тогтоол гарсанаар Чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар бүсийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдааны аль нэг хэлбэрээр олгох талаар журам баталсан.
“Алтанбулаг” чөлөөт бүсийнЗахирагчийн ажлын
албанаас эрхлэн боловсруулж батлуулсан дүрэм, журам, чөлөөт бүс
байгуулах зорилгоор хийгдсэн бэлтгэл ажлууд
- Худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг шинэчлэн тогтоож, УИХ-аар батлав.
- “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө болон мастер төлөвлөгөө,Алтанбулаг сумыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг “Идеал групп” ХХК, “МИПС” ХХК-д боловсруулан Ерөнхий төлөвлөгөө болон мастер төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж,Алтанбулаг сумыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөгСэлэнгэ аймгийн ИТХ-аар батлуулсан.
- Худалдааны чөлөөт бүс болон Алтанбулаг сумын дэвсгэр зургийг 1:1000 масштабаар “Асме Мон” ХХК зохиов.
- Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэв.
- Цэвэр усны эрэл хайгуулын ажил хийж, хоногт 6800 м.куб ашиглалтын нөөцтэй ундарга илрүүлсэн
- Засгийн газрын 2005 оны 150 дугаар тогтоолоор худалдааны чөлөөт бүсийг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад оруулж, зардлыг Сангийн Яам шийдвэрлэлээ.
- Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 48 дугаар тушаалаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүст хөрөнгө оруулах үйл ажиллагааг “Чөлөөт бүсийн тухай” хуулийн хүрээнд “хэсэгчилсэн” хэлбэрээр гэрээний үндсэн дээр зохион байгуулахыг Захирагчийн ажлын албанд зөвшөөрч үүний дагуу чөлөөт бүст хэсэгчлэн хөрөнгө оруулах талаар 40 гаруй компани саналаа ирүүлсэн.
- Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн үзэл баримтлалыг Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөлийн 2006 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүллээ.
- Газрын төлбөрийг газар ашиглалтын ангиллаар ялгавартай тооцох илтгэлцүүрийн тоон утга болон 1 м.кв газрын төлбөрийн хэмжээг Ерөнхий менежерийн тушаалаар батлав.
- Дэд бүтцийн байгууламжуудын болон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төслийг техникийн шаардлага, хүчин чадлын болон зардлын тооцоог боловсруулж дууссан.
Захирагчийн ажлын алба нь бүсэд баригдах дэд бүтцийн барилга байгууламжийн хүчин чадлын тооцоо, цэвэр, бохир, усны шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн тооцоо болон агуулахын аж ахуйд тавигдах шаардлага, стандарт, үйл ажиллагааны төслүүдийг боловсруулан нээлттэй сонгон шалгаруулалт явуулах бэлтгэлийг ханган ажилласан.
2004 оны 5 дугаар сард чөлөөт бүсийг хөгжүүлж буй улс орнуудын туршлагад тулгуурлан бүсэд байгуулж хөгжүүлэх бизнесийн болон дэд бүтцийн объектуудын барьж байгуулах асуудлаар олон улсын нээлттэй тендер зарлан явуулсан бөгөөд гол агуулга нь объектуудыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, үйл ажиллагааг нь эрхлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад оршиж байсан. Бизнес, дэд бүтцийн төсөл бүрээр хөрөнгө оруулагч олох зорилгоор зарласан энэ тендер амжилтгүй болсон гол шалтгаан нь томоохон хөрөнгө оруулагчид тус тусад нь зарласан төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол бага, менежментийг нь бие даан хэрэгжүүлэх сонирхолтой байсан явдал юм.
Дээрхи байдлыг харгалзан “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд олгосон 500 га газрыг бүхэлд нь хамруулан бүсийг барьж байгуулах, менежментийг нь эрхлэх стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлаж, дүгнэх журмыг боловсруулан батлуулж тендерийг зарласан. Тендерт 2 компани санал ирүүлсэн боловч урьдчилсан шалгуур үзүүлэлтийг хангасан компани гараагүйтул энэ ажил хэрэгжээгүй.
Монгол улсын Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19 –ны өдрийн 169 дүгээр тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн газрын нэг гектарын жилийн төлбөрийн дээд болон доод хязгаарыг батлуулсан нь, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа зохион байгуула хөргөн боломжийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесменүүдэд олгосон юм.