Хариулт: Монгол улсын “ Чөлөөт бүсийн тухай” тухай хуулийн 12 дугаар зүйлд: Чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн зохицуулалтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагч нарын хамтран баталсан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1436/, А/32, А/56, А/33 тоот тушаал, Захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх тусгай журмын хоёр дахь заалтад:
- Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
- Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хуулийн этгээдийн нэрийн хуудасны баталгаажуулалт
- Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл
- Хамтран ажиллах гэрээ /” Чөлөөт бүсийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтад хамаарах хуулийн этгээдэд/ зэргийг үндэслэн Бүртгэлийн гэрчилгээг олгоно.
Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба өргөдлийг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор хянаж, хуульд заасан шаардлага хангасан бол бүртгэлийн гэрчилгээ олгоно.