“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД ХИЙГДСЭН ДЭД БҮТЦИЙН
БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
Засгийн газрын 2003 оны 55 дугаар тогтоолоор“Алтанбулаг” худалдааны чөлөөт бїсийн “мастер төлөвлөгөө”, “Ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах, бїсийн хашааг барих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг даалгасан.
2003-2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн бүтэц зохион байгуулалтыг баталснаар орон нутагт чөлөөт бүсийн ажилтнуудын ажиллаж амьдрах байр шаардлагатай болсон. Иймд Сэлэнгэ аймгийн төвд байрлах Стандарт хэмжил зүйн төвийн өмч болох хуучин барилгыг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд шилжүүлэн авч барилгын засварын ажлыг ”Бөнд” ХХК, барилгын гадна хашааны ажлыг “Хот констракшн”ХХК тус тус гүйцэтгэн Захирагчийн ажлын алба нь Сүхбаатар хотод албан ёсны оффистой болсноор 2008 оны 4 сараас орон нутагт шилжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Улмаар Ерөнхий төлөвлөгөөний дагуу 2004 онд “Алтанбулаг” чөлөөт бүсийн хашаа, харуул хамгаалалтын байгууламжийг “Аксиом констракшн” ХХК-ийн зураг төслөөр “Баярс констракшн” ХХК гүйцэтгэснээр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн бүтээн босголтын ажлын гараа эхэлсэн.
2004 онд Хярааны голын хөндийд усны нөөц илрүүлэх эрэл хайгуулын ажлыг “Төв ус” ХХК-иар хийлгэсэн боловч шаардлага хангах усны нөөц илрээгүй тул хайгуулын ажлыг Хиагт голын хөндийд үргэлжлүүлэн 6004,8 м3/хоног цэвэр усны нөөц илрүүлсэн.
Бүсийн доторх 8.0 км шороон замын далангийн суурийн хөрс хуулалтын ажил, бүсийн төв хэсэгт хэвтээ тэнхлэгийн 2,1 км сайжруулсан шороон замын ажил, ОХУ болон Монгол улстай холбосон хүзүүвчний хэсэгт хийгдэх 0.81км сайжруулсан шороон замын ажлыг “ЭмСиПиСи”ХХК-ийн зураг төслөөр 2008-2009 онд “Монголын хурдны зам” ХХК, “Сэлэнгэ АЗЗА” ХХКхийж гүйцэтгэв.
Бүсийн түр цахилгаан хангамжийн 1 км 6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 6 кВ-ын 2х160 ква, 2х630 ква чадал бүхий дэд станц, 3.2 км урт агаарын шугамын ажлыг 2004-2008 онд “Уран суврага “ХХК, “Гэрэлт хөгжил” ХХК, “Баян Эрхэт” ХХК-иуд, 2012 онд 2*630 кВт хаалттай дэд өртөөний барилга, тоноглол, шугамын угсралтын ажлыг “Эм Эм Ай Эс” ХХК тус тус хийж гүйцэтгэв.
Бүсийн 11,4 км хашаа, гол хаалганы гэрэлтүүлгийн ажлыг2008 онд “Элста”ХХК-ийн зураг төслөөр“Филипс гэрэлтүүлэг” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
2010 онд бүсийн цэвэр усны шугам хоолой, 7 худгийн барилга байгууламж, өргөлтийн насосны станцын барилга угсралтын ажлыг “Эрчим төсөл” ХХК-ийн зураг төслөөр “Комфорт импекс” ХХК,цахилгаан хангамжийн ажлыг “Согриглүн” ХХКгүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
2008-2011 онуудад 800м3 усан сангийн барилга угсралтын ажлыг “АТД” ХХК,“Галтууд” ХХК тус тус гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
2010 онд Хилийн шалган нэвтрүүлэх байрны барилга угсралтын ажлыг “Өрнөлпроект”ХХК-ийн зураг төслөөр “ДАКО” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Бүсийн хүзүүвчинд Монгол Улсаас орох, гарах хөдөлгөөнийг тусгаарлах хашааг “Инж Кад” ХХК-ийн зураг төслөөр 2008-2017 онд “Элит хийц” ХХК хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Гааль худалдааны талбай дахь хатуу хучилттай авто замын, хайрган болон бетон хучилттай талбай, ОХУ-ын хилийн боомттой холбох гарц хэсгийн хайрган хучилттай замын ажлыг “Аврага зам” ХХК-ийн зураг төслөөр 2009-2012 онд “Машин механизм” ХХК, “Ялгуусан”ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Бүсийн доторхи гадна усан хангамж, бохир усны шугам хоолойн ажлыг “ЗЭТ ЭЙ ДИ”ХХК-ийн зураг төслөөр 2011 онд “Комфорт импекс” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Бүсийн үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга угсралтын ажлыг 2011 оноос“Гидро фонтан” ХХК-ийн зураг төслөөр “Өгөөмөр баянбулаг” ХХК,“Ялгуусан” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж 2013 онд ашиглалтад оруулсан.
Алтанбулаг сумын төвийн хэрэглэгчдийг бүсийн үндсэн шугамтай холбох ажлыг 2015 онд “Инж байгууламж” ХХК-ийн зураг төслөөр “Маргад Монгол” ХХК концессийн гэрээгээр гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ Алтанбулагийн 25 кмбохир усны шугам хоолой, өргөлтийн насосны станцын барилга угсралтын цахилгаан хангамжийн ажлыг “Анод Катод”ХХК-ийн зураг төслөөр “Хар арслан” ХХК гүйцэтгэж 2012 онд хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум нь Алтанбулаг тал руугаа хөгжихөөр төлөвлөгдөж байгаа бөгөөд энэхүү төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол, барилга байгууламжууд баригдаж эхлээд байна. Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламж нь хүчин чадлынхаа 30%-ийг ашигладаг тул эдгээр хорооллуудын болон Алтанбулаг сум “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн бохир усыг татан зайлуулах зорилгоор 25 кмбохир усны шугам хоолой, өргөлтийн насосны станцын барилга угсралтын ажлыг “Оргил төсөл” ХХК-ийн зураг төслөөр 2012-2017 оны хооронд “Комфорт Импекс” ХХК, “Эрчим төсөл” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум “Алтанбулаг” чөлөөт бүсийн 1 хэлхээт 4 км 35 кВ-ын ЦДАШ, 35/6 кВ-ын 2*4000 кВА чадлын дэд станц, 110/35/6 кВ-ын 2/25000 кВА чадлын “Сүхбаатар” дэд станцын өргөтгөл, 35 кВ ЦДАШ-ын шинэчлэл угсралтын ажлын зураг төслийг 2018 онд “Баясал төгс” ХХК хийж гүйцэтгэв.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалтанд зарцуулагдах дараах зардлуудыг 2020 улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн.
- Дэд бүтцийн ашиглалт /бохир усны шугам хоолой/ - 345.6 сая төгрөг
- Цахилгаан эрчим хүчний ашиглалт - 86 сая төгрөг