Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас бизнес эрхлэгчдийн аюулгүй, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газартай хамтран болзошгүй эрсдэл, галын аюулгүй байдал, байгалийн гамшгийн эрсдэлийг хамарсан техник, дадлагад суурилсан сургалтыг зохион байгуулж байна.Сургалтын хүрээнд:Галын аюулгүй байдлын мэдлэг, дадал Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ Байгалийн гамшгийн үед авах арга хэмжээ Байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ Мэргэжлийн байгууллагын чиглүүлэг дор бизнес эрхлэгчид бодит нөхцөлд хэрэгжүүлэх чадвараа нэмэгдүүлж байна.Аюулгүй орчин Тогтвортой бизнес Сургалтад идэвхтэй оролцож буй нийт бизнес эрхлэгчдэдээ талархал илэрхийлье.
Алтанбулаг – Аюулгүй, хариуцлагатай, тогтвортой хөгжлийн бүс

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








