2015 оны 06 сарын 08-09-ны өдрүүдэд МҮХАҮТ дээр болж буй МУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Уг хамтын ажиллагааны санамж бичигт Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган, бизнес уулзалт бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах, тээвэр ложистикийн төв байгуулах зэргийг тусгасан нь Алтанбулаг чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжлийг хурдасгах чухал ач холбогдолтой.