Хариулт: Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх, 8 дугаар зүйлийн 8.7.11 дэх заалтууд: Чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу олгоно.
Мөн Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 62 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, “Чөлөөт бүсэд согтууруулах ундаа, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам” зэргийг тус тус үндэслэн олгоно.