“Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА болон JICA-ийн Судалгааны багийн гишүүн Такамичи Идэ-тэй
хамтран бизнес уулзалт зохион байгууллаа.
2016.01.27
Зорилго: “Алтанбулаг” чөлөөт бүсийн танилцуулах, Япон улсын хөрөнгө оруулагчдыг татах, ямар бололцоо байх талаар Японы улсын JICA-ийн судалгааны багийн гишүүнтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
- Ноён Такамичи Идэ нь JICA-ийн“Монголын бизнес орчин ба хөрөнгө оруулалтын идэвхжүүлэлт” судалгааны ажлынхаа талаар товч танилцуулга хийлээ.
-Судалгааны ажил нь дараах чиглэлээр хийгдэж байна.
● Хүнс ● Хөдөө аж ахуй
● Сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү ● Арьс шийр
● Тавилгын үйлдвэр.
-Япон талаас хамгийн их анхаарал хандуулж байгаа нь манай хүнсний бүтээгдэхүүн :
● Хуурай сүү ● Ургамалын тос
● Чацаргана ● Зөгийн бал
- Хөдөө аж ахуйн чиглэлээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ (гүзээлзгэнэ) болон хүлэмжийн талаар судалгаа .
- Тээвэрлэлт ложистикийн судалгаа.
● Улаанбаатар- Тяньжин-Токио ● ОХУ - Монгол Улс -Япон
● Агаарын тээвэрлэлт ● Төмөр зам
● Авто тээвэр
JICA-аас эрхлэн гаргадаг “Монгол улсын хөрөнгө оруулалтын хөтөч” танилцуулга, гарын авлага, номонд “Алтанбулаг” чөлөөт бүсийн товч танилцуулга болон мэдээ мэдэллийг оруулахыг санал дэвшүүлсэн.