Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бизнес,аялал жуулчлалын хамтын ажиллагааны чуулга уулзалт 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.
Монгол, Хятад, Оросын улсын хөрөнгө оруулагчдын уулзалтад “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал, ажлын албаны дарга Х.Балжмаа, Хятад талаас Өвөр Монголын Засгийн газрын зөвлөх Бао Гуанлин, Орос талаас Буриад улсын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Будажапав Сергей Пурбуевич болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хурлыг зохион байгуулагч "Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо”-ний тэргүүн Л.Баатар тавьсан илтгэлдээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриаллаа.
Энэхүү уулзалтын үеэр “Алтанбулаг” чөлөөт бүсийн, Захирагч Ж.Амаржаргал Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын аялал жуулчлалын хамтын ажиллагааны холбоотой хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, ажлын албаны дарга Х.Балжмаа чөлөөт бүсийн талаар танилцууллаа.
Монгол, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг дагаад аялал жуулчлалын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ба Монгол, Хятад, Оросын хил дамнасан аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл дор Монгол улс дахь Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо санаачлан Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын аялал жуулчлалын хамтын ажиллагааны холбоог үүсгэн байгуулж байгаа бөгөөд идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Олон талын нөөц бололцоо, давуу талыг ашиглан, хамтдаа хөгжих зорилгоор энэхүү гэрээ байгууллаа.