“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН
2016 ОНЫ АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
Өнөөдрийн байдлаар чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 108 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээтэй 51 аж ахуйн нэгж 6,2 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг хувийн хөрөнгөөр барьж үйл ажиллагаа эрхлэх урьдчилсан бэлтгэл ажил хийж байгаа бөгөөд үүнээс газар дээрээ барилга байгууламж барьсан 18, үйл ажиллагаа эхэлсэн 13-н ААН байна.
2008-2016 онд аж ахуйн нэгжүүдээс нийт 959,8 сая төгрөгийн газрын төлбөрийг Улсын төсөвт төвлөрүүлснээс 2016 онд 16 аж ахуйн нэгжээс 24.6 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
2016 оны байдлаар Алтанбулаг Чөлөөт бүсэд нийт 34.060 зорчигч 12.397 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс гадаадын иргэн 183, тээврийн хэрэгсэл 28 тус тус бүсээр зорчсон байна.
Чөлөөт бүсэд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр давхардсан тоогоор 40 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байна.
2014-2016 онд 2,8 сая ам. долларын бараа бүтээгдэхүүн орсноос 0,9 сая ам долларын борлуулалт 2016 оны эхний хагас жилээр хийгдсэн байна.
Алтанбулаг чөлөөт бүсэд 2003-2012 онд ерөнхий төлөвлөгөөний дагуу Улсын төсвөөс нийт 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
2008-2012 онд хийгдсэн дэд бүтцийн ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг 2016 онд олгосон байдал:
- Алтанбулагийн чөлөөт бүсийн Сүхбаатар-Сэлэнгийн 25км бохир усны шугам хоолойн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг/- 921,0 сая
- Алтанбулагийн чөлөөт бүсийн Сүхбаатар-Сэлэнгийн 25км бохир усны шугам хоолойн ажлын цахилгаан хангамжийн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг/-187.0 сая
- Алтанбулагийн чөлөөт бүсийн гааль, худалдааны зам талбайн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг/-245.5 сая
- Алтанбулагийн чөлөөт бүсийн үерийн хамгаалалтын далан суваг /Сэлэнгэ, Алтанбулаг/-2.0 тэрбум
- Бүсийн хүзүүвчний хэсгийн дутуу баригдсан тусгаарлах хашааны угсралтын ажил /Сэлэнгэ, Алтанбулаг/-82.0 сая
- “Сүхбаатар-Алтанбулагийн хооронд тавигдах 25 км бохир усны шугам хоолойн барилга угсралтын ажил” төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгүүлэх ажил үйлчилгээ– 8.0сая
- Бүсийн хүзүүвчний хэсгийн 0,81км, хатуу хучилттай авто замын зураг төслийн ажил – 23.0сая
- Алтанбулаг чөлөөт бүсийн авто замын геодези байр зүйн зураглалын дагуу ажлын зургийн ажил – 7.3сая
Нийт 3.482.9 сая төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг олголоо.
2016 онд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирлээ. Өнгөрч буй онд хийгдсэн ажлуудаас дурьдвал:
- Алтанбулаг чөлөөт бүсийн танилцуулгыг шинэчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт зориулан Монгол, Орос, Хятад хэл дээр бүсийн тухай товч түүх, Алтанбулаг чөлөөт бүсийг Хиагт боомтын өргөтгөлтэй холбох тухай гэсэн материалуудыг гаргалаа.
- Хөрш зэргэлдээ ОХУ-тай хамтран ажиллахаар ОХУ-ын Буриад Улсаас сууж буй төлөөлөгчийн газар, ӨМӨЗО-ны бизнесийн холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж байна.
- ОХУ-тай харьцах, харилцааг өргөжүүлэхээр ЗТЯ, ГХЯ-тай хамтран ажиллаж чөлөөт бүсээс Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын 20-р хуралдаанд 4 санал оруулж протоколд тусгууллаа.
- Байгууллагын веб сайт /www.ab.unicon.mn/-ыг шинэчлэн хөрөнгө оруулагч, ААН-үүдэд зориулан Монгол, Орос, Хятад, Англи хэл дээр чөлөөт бүсийн хууль, холбогдох хууль, дүрэм, журмуудыг орчуулан байршуулж холбогдох мэдээ мэдээллийг цаг тухайд нь гаргадаг болгосон.
- “Алтанбулаг-экспо 2016” үзэсгэлэн худалдаа гаргаж бүсэд шийдэх шаардлагатай зарим сэдвүүдээр хуралдаан зохион байгууллаа.
- Монгол банктай чөлөөт бүсэд банкны үйл ажиллагаа явуулах , ХЗЯ-тай тааварт, бооцоот тоглоомын журам боловсруулах, БОАЖЯ-тай аялал жуулчлал, ногоон байгууламжийн талаар хамтран ажиллахаар уулзалтуудыг зохион байгуулж, ажлууд төлөвлөөд байна.
- Чөлөөт бүсэд шинээр баригдсан Захирагчийн ажлын албаны байрыг тохижуулан ажилчдад нэн түрүүнд шаардлагатай багаж хэрэгсэл, хамгаалах хувцас, компьютер ийн техникүүдээр хангалаа.
- Чөлөөт бүсэд газар эзэмшиж байгаа 181 ААН-ийн гэрээг судалж дараах арга хэмжээнүүдийг аваад байна.
- Эзэмшсэн газартаа хөрөнгө оруулаагүй газрын төлбөрөө барагдуулаагүй байгуулсан гэрээгээ зөрчсөн 73 ААН-ийн газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг эхний ээлжид цуцаллаа.
- ААН болгонтой уулзаж үйл ажиллагааг нь эхлүүлж тогтмолжуулах талаар яриа хэлэлцээр хийж, бодлогоор дэмжин ажиллаж байна.
2017 онд Ерөнхий төлөвлөгөөнд орсон бүсчлэлийн газрыг тодорхой төвшинд сэргээж, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, олон улсын транзит тээврийг бүсээр дамжин өнгөрүүлэх ажлын хүрээнд логистикийн төв барих, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих, бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлуудад анхаарч гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулна.
ТАЙЛАН ГАРГАСАН:
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН
ЗАХИРАГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.АМАРЖАРГАЛ