“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай 2015-2016 онуудад хийсэн ажлаа хэлэлцэж, хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэв.
Мөн энэхүү хурлаар бүртгэлийн талаар нэмэлт өөрчилт оруулахаар хэлэлцэн
тогтов.
- Гэрээний биелэлтийг 4.2-т заасанчлан жил бүрийн 1 дугаар сард талуудын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар хэлэлцэж дүгнэнэ гэж тусгасны дагуу ажиллах.
- Гэрээний 2 бүлгийн 2.2.1 заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг бүртгэх ажлыг зохион байгуулах
- Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд зохицуулсан хялбарчилсан журмыг боловсруулах.
- Тус гэрээний 2.2.2-т зөвхөн эд хөрөнгийн бүртгэлийн тайлан мэдээг улирал бүр Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ гэсэн дээр хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээг нэмж оруулах асуудлаар ярилцлаа.