“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах
төсөл сонгон шалгаруулалт
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай” 2017 оны А/04 тоот захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа, үйлчилгээ”, “Үйлдвэрлэл”-ийн бүсэд зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Үүнд:
1.“Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалттай бүсэд нийт 18261.3 м2 газар;
2. “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай бүсэд нийт 255484.9 м2 газар.
Төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагад тавигдах үндсэн шаардлага:
1.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан байх;
2.Төслийн баталгааг төслийн хамт /Тухайн төслийн хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 0,1 хувь/ ирүүлэх;
3.Төсөл хэрэгжүүлэгч нь зарласан хугацаанд, өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлэх.
Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 12500 төгрөгөөр худалдан авч төслөө бэлтгэнэ.
Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа:
2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 0900 цагаас 2017 оны 03-р сарын 24-ны өдрийн 1200 цаг хүртэл 60 хоног байна.
Төсөл сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацаа нь 75 хоног байна.
Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот
Холбоо барих утас: (976-51) 264423, 261435,
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.ab.unicon.mn