Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Хилийн 0101-р анги, Гаалийн ерөнхий газар, “Алтанбулаг” чөлөөт бүс, Гадаадын иргэн харъяатын газар, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд оролцов.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд нэн түрүүнд Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн Газар хоорондын 20-р Комиссын Протоколд “Алтанбулаг” чөлөөт бүсээс орсон саналуудыг хэрэгжүүлэх. Мөн “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх. Цаашлаад ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулах. Дэд бүтцийн үлдсэн ажлуудыг хийж дуусгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал онцлон танилцууллаа.