Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байх хугацаандаа “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, чөлөөт бүсийн аж ахуй нэгж байгууллагуудтай уулзалт хийлээ.