Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ерөнхий менежер Х.Балжмаа нар 2015 оны 07 сарын 03 ны өдөр БНХАУ-д айлчилж ӨМӨЗО-ны Залайд Бизнес Худалдааны хорооны удирдлагуудтай уулзалт хийж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Чөлөөт бүсийн зүгээс Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, газар тариалан, мал аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг санал болгож, Залайд бизнес худалдааны хорооны зүгээс саналыг хүлээн авч ирэх 8-р сард гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохиролцов.
Алтанбулаг Чөлөөт Бүсийн Захирагчийн Ажлын алба