Өнгөрсөн оны зургаан сард Монгол-Япон улсуудын хооронд Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр байгуулагдаж, хэрэгжиж эхэлсэн, Үүнтэй холбогдуулан хоёр орны гадаад худалдааг өргөтгөх талаар семинар өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа. Семинарын үеэр хоёр орны хооронд хийгдэх худалдааг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох судалгаануудын үр дүнг хэлэлцсэн.