2015 оны 7 дугаар сар 27-ноос 30-ны өдрүүдэдБНХАУ-ын Ханди Арт банкны төлөөлөгч Линг Жин Тинг, CICCPS буюу Хятадын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжигч худалдааны танхимын төлөөлөгч Сайнгэрэлнар хүрэлцэн ирж чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцан хөрөнгө оруулалтын таатай нөхцлийн талаар зах зээлийн судалгааг хийж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Хатагтай Линг Жин цаашид тогтвортой хамтран ажиллаж чөлөөт бүсийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулах саналтай байгаагаа илэрхийллээ.