“Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч 108 ААН-үүдийн захирлуудтай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөруулзалт хийлээ.
Уг уулзалтыг нээж “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч Г.Ганзориг чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдэж байгаа болон төлөвлөж буй ажлуудын талаар товч танилцууллаа.
Нэн тэргүүнд цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэх туршилт тохируулгын ажил хийгдэж байгааг онцолж, чөлөөт бүсэд тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан зам, трассийг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан тухай мэдээлсэн.
Мөн хөрөнгө оруулагч ААН-үүдийг үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажиллахыг мэдэгдэж, цаг үеийн байдал болон цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.