Оруулсан огноо: 2015 оны 09 сарын 26
2015 оны 9 дүгээр сарын 18-21-ны өдрүүдэд "Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хилийн боомтын газрын урилгаар Манжуур боомтод зочиллоо. Энэ үеэр тус Манжуур боомт болон Орос-Хятадын чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцан, чөлөөт бүсүүдийн хооронд цаашид хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрэв.
БНХАУ-ын Манжуур хотод албан томилолтоор ажиллан дараах ажлыг хийж гүйцэтгэв. Манжуур хотын хилийн боомт БНХАУ, ОХУ-ын хамтарсан төмөр замын логистикийн зохицуулалт зэрэгтэй танилцаж, шаардлагатай мэдээллийг чиглэл тус бүрээр авч ажиллав. ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэх экспорт, инпортын 60 гаруй хувь нь Манжуур боомтоор дамжин өнгөрдөг. ОХУ-аас Манжуур хотыг чиглэсэн бараанд хязгаарлалт байхгүй бөгөөд 8000 юань хүртлэх барааг оруулах эрхийг хуулийн хүрээнд нээлттэйгээр шийдвэрлэж өгсөн байна. Энэхүү хилийн хамтын ажиллагааны бүсийг БНХАУ-ын Засгийн газраас бодлогоор дэмжин шуурхай ажилласны үндсэн дээр дэд бүтэц, хяналт шалгалтын зохион байгуулалтыг бүрдүүлж худалдаа, үйлчилгээ явагдах нөхцлөөр бүрэн хангасан байна.