2015 оны 10 дугаар сарын 25
"Алтанбулаг" Чөлөөт бүсийн Захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн А/80 дугаар Захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Алтанбулаг чөлөөт бүсэд дараах байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Үүнд:
“Агуулах ложистик, Тээвэр”-ийн зориулалтаар нийт 3,5 га газар.
Жич: Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлнэ.
Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа;
2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0900цагаас эхлэн 14 хоног буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1200цаг хүртэл хүлээн авна.
Төсөл хүлээн авах хаяг; Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот
Баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг
Төслийн баталгаа /Тухайн хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 0,1%/
Тодруулга авах мэргэжилтэн: Я. Хатанбаатар
Холбоо барих утас: (976-51) 264423, 261430, 9899-3990
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.ab.unicon.mn
Алтанбулаг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба