Засгийн газрын 153 дугаар тогтоолоор 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түр журам батлагдсантай холбогдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хилийн боомтын дарга Го Гань болон бусад албаны хүмүүс, бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хэрхэн нээлтээ хийх цаашид чөлөөт бүс байнгын дэглэмд шилжин ажиллах талаар мэдээлэл хийж, цаашид хамран ажиллах талаар санал солилцлоо.