Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч О.Анхбаяр 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Дэмт Плаз Энди” ХХК-ийн Ерөнхий захирал Е.В.Добрынин, орлогч захирал Б.Г.Дашапилов нартай уулзаж, чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй санал солилцлоо.Тус компани нь сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаа,тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний туршлага, чадавх нь Алтанбулаг чөлөөт бүсийн Үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах боломжтойг талууд онцоллоо.Уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх,логистик болон худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар санал солилцов.Энэхүү уулзалт нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Алтанбулаг – Хөгжлийн нээлттэй гарц, хөрөнгө оруулалтын төв

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








