МҮХАҮТ, ОХУ-ын Бизнес контакт ХХК-тай хамтран зохион байгуулдаг Азийн хаалга буюу “Ворота в Азию” 27 дахь удаагийн үзэсгэлэн 15 жилдээ зохиогдлоо. ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Каменск-Шахтинский, Нюрба, Нерюнгри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү муж зэрэг 10 гаруй хотын 30 гаруй компаниас 50 орчим бизнес эрхлэгч ирж оролцлоо.
Энэхүү хуралд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал болон ЗАА дарга Х.Балжмаа, МҮХАҮТ-ын дарга Э.Оюунтэгш, Хамтран зохион байгуулагч “Бизнес-Контакт” ХХК ерөнхий захирал А.А.Сидоров, ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх агентлаг Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын дарга А.С.Просекин, ОХУ-ын Забайкальск мужийн ХАҮТ-ын ерөнхийлөгч А.А.Марков, ОХУ-ын Саха /Якут/ улсын “Бизнес эрхлэгчдийг дэмжих Төв”-ийн ерөнхий захирал З.А. Седалищева, ОХУ-ын Ростов мужийн “Экспортыг дэмжих Төвийн” захирал Ю.С.Щекатурин “Ган хийц” ХХК захирал М.Даваасүрэн нар оролцож, чөлөөт бүсийн талаар санал бодлоо хуваалцлаа.