2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдсан. Уг хуулиар:
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.
- Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэсний дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болохоор хуульчилж өгсөн.
- Чөлөөт бүсийн газрыг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулахаар өөрчилсөн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдал буюу дотоодын хөрөнгө оруулагчтай нэгэн адил хугацаагаар газрыг ашиглахаар тусгаж өгсөн. Энэхүү өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулагч урт, удаан хугацаанд бизнесээ эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн.