Азийн хөгжлийн банк /АХБ/, ЭЗХЯ-наас хамтран зохион байгуулж буй “чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт” Шангри-Ла зочид буудал XI сарын 15-16-ны өдрүүдэд болж байна.
Тус уулзалтад Азийн хөгжлийн банк, Шадар сайдын ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яам, “Алтанбулаг”, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүдийн төлөөллүүд оролцож байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа чөлөөт бүсүүдийн захирагч нар өөрсдийн чөлөөт бүсүүдийн танилцуулгыг гадаад дотоодын төлөөлөгчидөд танилцуулав. Мөн тус уулзалтанд оролцож байгаа БНХАУ, Гүрж, Филиппин зэрэг улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан мэргэшсэн ахлах менежерүүд өөрсдийн улс орны чөлөөт бүсүүддээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Тус дугуй ширээний уулзалтаар :
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дөрвөн чөлөөт бүсийн өнөөгийн бизнесийн загвар,
- Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хөрөнгө оруулалтаас олж авах боломж,
- Санхүүгийн хувьд тогтвортой чөлөөт бүсийг бий болгох асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.