ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрт Монгол Улс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэгдэн орсон бөгөөд тус хэлэлцээр 2017 оны 2 сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хэлэлцээрийн зорилго нь худалдааны үйл ажиллагааг хурдан шуурхай болгох, хялбаршуулах, шаардлагагүй хяналт, шалгалтууд, зардлыг бууруулах, ил тод үр ашигтай байлгах, дүрэм журмыг багасгах, авилгал, хүнд суртлыг бууруулах, технологийн давуу талыг ашиглахад оршино.
Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Гадаад Харилцааны Яам, Олон Улсын Худалдааны Төв (ITC), Азийн Хөгжлийн Банктай хамтран “Худалдаа Хөнгөвчлөх” тухай үндэсний семинар болж өндөрлөсөн. Энэхүү семинарын зорилго нь төрийн байгууллагуудын албан хаагчид болон бизнес эрхлэгчдэд тус хэлэлцээрийн давуу тал, техник арга хэрэгсэл, нэр томьёог хэрэглэх, худалдааг хөнгөвчлөх боломжит аргуудыг сонгох, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих талаар мэдээлэл өглөө.