"Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагч болон дагалдан яваа төлөөлөгчид 2014 оны 09 сарын 15-18-ны хооронд БНХАУ-ын Бээжин, Тэньжин, Янтай, Вэйхай, Шаньдунь хотуудад "Жоүда" группийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Тус групп нь БНХАУ-ын барилгын хоёр том группын нэг бөгөөд Хятад улс даяар 40 гаруй төсөл хэрэгжүүлдэг. "Алтанбулаг" чөлөөт бүсийн төлөөлөгчид энэ группын томоохонд тооцогдох Өмнөд тэнгис төслийн ерөнхий төлөвлөгөө, Вэйхай боомт, Анхилуун тэнгис төсөлтэй танилцсан. Мөн тус компанийн шинэ технологоор хийсэн материалтай танилцсан юм. Эдгээр шинэ материал нь барилгын хаягдал материал, нүүрс, томоохон дулааны станцын үнс, зарим хүнсний хаягдал ашиглаж ус, чийг нэвтрүүлдэггүй, дулаанаа алдахгүй температураа хэвийн барьдаг,сүүлийн үеийн дэлхийн дэвшилтэд технологийг ашиглан хийсэн байна."Жоүда" групп нь "Алтанбулаг" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа, өөрсдийн үйлдвэрээ барих хүсэлтээ уулзалтын төгсгөлд илэрхийлсэн. БНХАУ-ын дарга Си Зинь Пин Монгол улсад 2014 оны 10 сарын 6-нд хийсэн айлчлалаараа Монгол улстай дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн, харилцан ашигтай хамтын ажиллагааны өндөр дээд түвшний хэлэлцээрүүдийг байгуулсан.
Тэгвэл энэхүү албан ажлын томилолт нь БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд болсоноороо онцлог юмаа. Ийнхүү "Алтанбулаг" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах асуудлыг хоёр улсаас эргэн ярилцаж, дахин шийдвэрүүдийг гаргах талаар дурьдлаа. Ямартай ч эхний ээлжинд Жоүда групп "Алтанбулаг" чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ асуудалд нааштай хариу өгөхийг хүссэн юм.