Бүгд найрамдах Буриад Улсын төрийн тэргүүн Алексей Цедыновын Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад тус улсын хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн сайд тэргүүтэй 30 гаруй албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирж оролцсон.
Энэхүү уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Ж. Амаржаргал болон Захирагчийн Ажлын албаны дарга Х. Балжмаа нар Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн А.С.Цыденов мөн тус улсын Аж үйлдвэр худалдааны яамны сайд А.С. Мишени нартай уулзалт хийж “Алтанбулаг”чөлөөт бүс болон БН Буриад улстай цаашдын хамтын ажиллагаа хөгжүүлж өргөжүүлэх тухай санал бодлоо солилцсон.