МУ-ын Шадар сайдад болон Шадар сайдын ажлын албанд харьяа 7 агентлагууд, түүнчлэн “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албадууд нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүллээ. “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны тайлангийн хувьд төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь 95,2% -ийн биелэлттэйгээр тайлангаа хамгаалав. Цаашид ажлаа улам эрчимжүүлж ажиллах талаар Шадар сайд зөвлөмж, удирдамжийг өгсөн.