Төрийн албаны тусгай шалгалтанд тэнцэн томилогдсон “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны зарим албан хаагчид “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Төрийн албаны тангаргаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба