Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч эрхэм Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.“Алтанбулаг” чөлөөт бүс байгуулагдсан цагаас эхлэн Та бид хамтдаа алдаа оноо, амжилт сорилтыг даван туулж, өнөөдрийн хөгжлийн энэ түвшинд хүрсэн билээ.Харин өнөөдөр бид өөрсдөөсөө нэг асуулт асуух цаг иржээ —Бид өөрсдийн орчноо үнэхээр эзний ёсоор авч явж чадаж байна уу?
Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж буй энэ үед бид цэвэрлэсэн орчноо дахин бохирдуулж байгаа нь бидний соёл, хандлагыг илтгэдэггүй билээ.Монголчууд “Өөдлөх айл үүднээсээ эхэлдэг” хэмээн хэлдэг.Иймд бид хамтын хүчээр:Орчноо цэвэр, эмх цэгцтэй байлгах,Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх,Үйлчлүүлэгч, түншүүдээ нүүр бардам, инээмсэглэлтэй угтах хариуцлагатай билээ.Урин дулаан улирал айлчлан ирж буйтай холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тул Та бүхнийг идэвхи санаачлагатайгаар нэгдэн оролцохыг уриалж байна.
Хөгжсөн, цэвэрхэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн төлөө
ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








