Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд 2025.12.17-ны өдөр ажиллалаа.Энэ үеэр Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Б.Азжаргал бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн цаашдын чиглэлийн талаар танилцуулга хийв.Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүсийг зөвхөн татваргүй бараа худалдаалдаг бүс бус, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулах, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймаг орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэл өглөө.









