2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтран ажиллах сайд Д.Ш.Чирипов тэргүүтэй бизнес бүрэлдэхүүний төлөөлөгчидтэй уулзалт хийж, “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, чөлөөт бүсийн давуу талуудын тухай танилцууллаа.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид нь тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа онцлон хэлсэн.
Буриад талаас “Экспортын дэмжих төв”-ийн захирал Р.Ю.Гылыпкылов нь ойрын үед Улаан-Үүд хотноо хамтарсан уулзалт зохион байгуулах тухай саналыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн талд тавьж, хамтран ажиллахаа илэрхийллээ.