Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцов.
Хамтарсан хорооны хуралдааны үеэр Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцэв. Энэ хүрээнд Монгол, Туркийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжпэг үзүүлэхэд хоёр талаас бүхий л дэмжлэгийг үзүүлэхээр болов. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEIК) Туркийн экспортлогчдын нийгэмлэг (ТIМ), Туркийн худалдааны танхимуудын холбоо (ТОВВ)-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа идэвхжүүлж, хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд дэм болохуйц бизнес уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохирлоо. Мөн хоёр улсын стандартчилал, хэмжилзүйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах үйл явцын эхлэлийг тавих талаар тохиролцоо, ойлголцолд хүрлээ.